Грекийн зохиолч ,төрийн зүтгэлтэн Димитрис Баколас дэлхий даяар маш их аялж, амьдралын баялаг туршлагатай болжээ.
Димитрис Баколас бол Европын Пропайлис компанийн ерөнхийлөгч.
Тус компани нь Европын техник туслалцааны төслийн тэргүүлэгч компани бөгөөд Дэлхийн банк болон Европын холбооноос санхүүждэг.
Димитрис Баколас нь 50 улстай харилцаатай хэрэглээний хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтэн. Ажлын гараагаа Киевийн их сургуулийн мэдээлэл зүйн багшаар эхэлж байсан. Дараа нь Грэктээ эргэн ирээд мэдээлэл зуйн системийн ажлаа үргэлжлүүлсэн. 80-аад оны дундуур Брюссельд байрлах хэмжил зүйн стандартын Европын товчоонд (CEN CENELEC) мөн Люксембургд Англи Грекийн автомат орчуулгын SYSTERN системд ажиллаж байсан.1990-1995 онд түүний үүсгэн байгуулсан мэдээллийн технологийн институтийн захирлар ажиллаж байсан.Тус байгууллага нь Грекийн хөдөлмөр үйлдвэрлэлийн төвийн харъяа байсан тус Институт нь Грекийн мэдээллийн технологийн секторт тэргүүлэх байр эзлэх болсон 1996 оноос European Profiles -ийн ерөнхийлөгч мөн Европын холбооны дүн шинжилгээний гишүүн бөгөөд Грекийн засгийн газрын харилцааны хорооны гишүүн Дундад Ази төв болон зүүн Европ.
Арабын ертөнц болон Дундад тэнгисийн улсуудад ажилласан ажлын өндөр туршлагатай, Грек, Орос, Украйн, Англи хэл дээр хэвлэсэн олон төрлийн ном хэвлэлүүдтэй.
Энэхүү ном нь Грекийн non fiction@ төрөлд 2023 оны шилдэг 20 номын жагсаалтад багтсан.
Тэрээр номондоо амьдралынхаа сонирхолтой тохиолдол, Ажиглалтуудыг бичжээ.”Хувьтай Хүн” ном нь намтарчилсан бүтээл бөгөөд уншигч зохиогчийн амьдарч, үзсан амьдрал, эрин үеэс суралцах сонирхолтой байх болно.
Димитрис Баколасын “Хувьтай Хүн” номын эхний хэсэг 2023 онд Монголд хэвлэгдэн уншигчдын дунд алдаршсан.
“Хувьтай хүн” номын хоёрдугаар хэсэг 2025 онд хэвлэгдсэн. Димитрис Баколас 2025 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.



Бид энэхүү гайхалтай сонирхолтой номыг сэтгүүлдээ нийтэлж эхэлсэндээ баяртай байна.

“Хувьтай Хүн”
- Грекд иргэний дайны дараа: Кардица, Белокомити
Тэр үед би 3 нас гарантай байлаа.Эмээ маань томоо талх зүсээд л. Дөнгөж саяхан талхны дэлгүүрээс авч ирсэн талх нь халуун, дулаанаар үнэртэнэ.Түүнийхээ дээр элсэн чихэр тавина. Дараа нь элсэн чихрээ шингээхийн тулд усаар дэвтээнэ.Үүнд би дуртай. Талхаа аваад гэрээсээ гүйж гарав. Бороо дөнгөж намдсан байв. Энд тэндгүй тунасан ус. Гэвч хүйтэн биш. Өөрийнхөө найз Яннисд талхаа харуулах гэж байгаа нь.Түүнд бас элсэн чихэртэй талх таалагддаг.Түүндээ жаахан амсуулж магадгүй. Яннис гадаа байдаггүй. Түүнийг хайхаар явав. Энэ үед би нэг зүйлийг анзаарсангүй. Нэг юмны хальс байжээ. Магадгүй хулууны хальс байсан байх.Түүн дээр би хальтрангуут талхаа шууд ус руу унагав. Тэгээд талх минь огт байгаагүй юм шиг алга болов.Гэртээ хариад хичнээн тэвчсэн ч нулимсаа барьж чадсангүй, уруул ам чичрээд л.

– Яасан бэ, миний хүү гэж эмээ нь асуув.Тэвчээр алдагдаад байдаг чадлаараа уйлж гарав.
– Би талхаа шалбаагт унагаачихлаа. Эмээ маань намайг тэврээд, толгой илэнгээ манайд талх байгаа элсэн чихэр ч бас зөндөө байгаа..
Энэ миний хамгийн анхны дурдатгал. Хамгийн үнэтэй зүйлээ хаях болон эмээгийн минь хайр халамж хоёр энэ үед хоёул давхцаж билээ. Би тэр үед эмээтэйгээ хоёулаа л үлдсэн байж билээ. Аав маань амь үрэгдсэн, ээж цөллөгт, бусад бүх хамаатан маань концлагерь болон шоронгуудад явцгаасан байсан. Миний ертөнц бол эмээ маань л байсан. Эмээ маань намайг энэ хүнд нөхцөлд өнчин гэдгийг минь мэдрүүлэхгүйг хичээж байсан. Би эмээтэйгээ төв Грекийн Фесалий дүүргийн Кардица хотод амьдарч байсан. Манайх маш том цэцэрлэгтэй байсан ба бараг бүх л юм ургана.Гуравдугаар сараас эхлээд л би дотроос нь юу болсон үгүйг шалгаж эхэлдэг байсан.Би өргөст хэмх болон улаан лоольноос гадна ногоон вандуй, шошонд их дуртай байсан. Алим, чавга, интоороос гадна цагаан болон хар ялам жимс их хэмжээгээр ургадаг байлаа.
Би дахиад элсэн чихэртэй талхаа аваад найз Яннисыгаа хайж эхэллээ. Энэ удаад би талхаа унагаахгүйн тулд маш сайн атгаад, болгоомжтой явж байж билээ. Яннисыг аавынх нь ажлын газрын ойролцоогоос олов. Энэ бол дугуйн түрээсийн газар. Тэнд нийт зургаан дугуй байв. Хоёр нь шинэ, дөрөв нь хуучин. Гэхдээ муудаагүй. Яннис аавыгаа дугуй засварлахыг харж байв. Би түүн дээр явж очив. Яннис миний талхыг харсан ч дуугарахгүй байв.Тэр зөвхөн шүлсээ залгиж байлаа. “Чи амсаж үзэх үү” гэж би асуув. “Жаахныг амсая” гэж тэр хэллээ. Би түүнд талхнаасаа өгөв. Тэр хазаж үзээд “..мм амттай байна шүү” гэж хэллээ. Түүний эцэг нь бид хоёр луу хараад, “Та хоёр юу хийгээд байгаа юм, гарч тоглооч” гэв. Гадаа гараад би Яннисд талхнаасаа дахиад нэг хазуулав. Яннис бол миний хамгийн сайн найз. Түүний байшин манайхтай залгаа бөгөөд Карайскаки гудамж руу гардаг Кардицийн төв гудамжинд бид хоёр өдөржин цуг тоглодог. Хааяа бид хажуу айлын хүүхдүүдтэй тоглодог. Гэхдээ ихэнхдээ л хоёулаа тоглодог. Бид хоёрын хамгийн дуртай зүйл бол дугуй байлаа. Яннисын эцэг гадуур ажлаар явахдаа бид хоёрт дэлгүүр харж байгаарай хэмээн захидаг байлаа.Тэгээд бид хоёр дэлгүүрээ Яннисын том ахад үлдээн, хоёр хуучин дугуйгаа аваад манай гэрлүү явдаг байлаа. Манайх руу очиход огцом уруу тул дугуйгаар явах дуртай байлаа. Анхан үедээ бид хоёр бага байх даа дугуйныхаа дөрөөн дээр зогсон доош урууддаг байлаа. Дараа нь дугуйгаа дээш нь түрээд, ахиад л урууддаг. Жаахан том болсоны дараа бид хоёр баруун хөлөө дугуйныхаа раманд хийн унадаг болсон. Өнөөдөр энэ аргыг тайлбарлахад маш хэцүү.
Нэг ёсондоо дугуй бол үл ялиг налуу, зүүн хөл зүүн дөрөөн дээр, баруун хөл раман дотроо баруун дөрөөн дээр, тэгээд тэнцвэрээ олох болон дугуй жийх хоёрыг хослуулна. Ийм маягаар дугуй унах нь бид хоёрт өвдөлттэй байхаас гадна дугуйнд муугаар нөлөөлдөг байлаа.Аз болж Яннисын эцэг ахиад л дугуй эвдлээ гэж хангинадаг байсан ч их сайн хүн байсан. Бид хоёрын эвдсэн дугуйг тэр ахин дахин зассан ч бид хоёрын дугуй унахыг хориогүй.Тэр байтугай бид хоёрыг ийм сонин аргаар дугуй унахыг бахдалтайгаар хардаг байж билээ.Үүний дараа бид хоёр дугуйг бараг л унадаг боллоо. Хөл арайхийн дөрөөнд хүрэх боловч, суудал дээрээ суух юм бол хөл хүрэхээ байчихдаг.Би өөрийнхөө дугуйг дөнгөж унаж эхэлж байсан үеийн нэг дурсамжийг одоо ч мартдаггүй юм. Баяр баясгалантай байсныг хэлэх үү. Би гэрлүүгээ явах замд байдаг огцом уруу руу уруудаад Карайскаки гудамж руу эргэтэл өөдөөс нэг маш том автобус гэнэт гарч ирэв. Сүүлийн мөчид би огцом эргэж, замын хажуугийн жалга руу унаж орхив. Азаар автобус доор орсонгүй.
Кардицад найз Яннис болон дугуйтайгаа сайхан байсан ч би Белкомити тосгонд байх илүү дуртай байсан.Белкомити бол Кардицаас хойш Аграфийн өндөр ууланд байдаг байлаа. Одоо тэнд Пластира нуур байгаа. Манайх тосгоны төвд гурван давхар байшинтай байсан. Иргэний дайны үед бөмбөгдөлтөнд өртсөн.Байшингийн тал хэсэг буюу доод хэсэг нурсан. Дээд тагттай хэсэг л үлдсэн. Эмээ бид хоёр иргэний дайны дараа тэр хагас нурсан байшиндаа амьдарч байсан. Бөмбөгдөлтөөс үлдсэн хоёр өрөөний нэг нь нэг давхарт, нөгөө нь хоёр давхарт тагттай өрөө байлаа.Эмээ маань тэр үед амьд үлдэхийн тулд тосгондоо үлдэхээр шийдсэн юм.Тэр үед эмээгийн нөхрийн тэтгэмжийг төлөхөө больсон байлаа.Эмээгийн маань нөхөр буюу миний өвөө тэр үед боловсролын байцаагч байж байгаад Турктэй болсон дайнд яваад амь үрэгдсэн байсан.Манай эмээг тосгонд байцаагчийн эхнэр гэж дууддаг байсан.
Манай тосгонд хувийн хэрэгцээний жимсний цэцэрлэг болон тариан талбай байдаг байсан. Мөн өндөг, бяслаг, масло энэ тэр олддог байсан.Үүнээс гадна манай эмээ ямаа худалдаж аваад намайг сүүгээр тэтгэдэг байсан.Энэ ямаатай би их дотноссон,түүндээ би их хайртай байсан. Магадгүй тэр надад бас хайртай байсан байх.Би хаашаа л явна тэр намайг дагадаг байлаа.Манайх түүнийг уядаггүй байсан. Хэрэв би нэг тийш явах үед түүнийг уяхад их дургүй байсан ба бөөн шуугиан тарьдаг байлаа.Тосгоны хүүхдүүд ялангуяа эмэгтэй хүүхдүүд миний ямаатай тоглох их дуртай байсан.Тосгонд янз бүрийн сонин зүйл их байлаа.Чавхаар шувуу харвах, ангаахайтай болон өндөгтэй шувууны үүр олох, түрүүлж жимс түүх гээд олон янзын сонин зүйл байлаа.Харамсалтай нь эмээ минь намайг ганцаараа гол дээр очиж хавч хайхыг зөвшөөрдөггүй байлаа.
Эмээгээсээ зөвшөөрөл авалгүй явахаас би айдаг байв.Харин миний үеэл болох ах дүү Антанокя гол руу загасчилахаар явах юм бол би дагаж явдаг байлаа.Миний ээжийн талын овог бол Антониу. Бид Мегдова голыг чулуугаар боодог байсан. Одоо тэнд Пластира гол үүссэн. Энэ гол бол гүехэн 20с 30см гүнзгий. Гэхдээ зарим газраараа цүнхээлтэй.Бид тийшээ ойртохоос айдаг байсан. Яагаад гэвэл сордог гэж ярьдаг байсан. Энэ голд янз бүрийн загас байдаг байсан форели, могой загас их байсан. Голыг боохдоо бид дээд хэсгийг онгорхой үлдээдэг байсан. Боосон хэсэг рүү загас ороод буцаж гарах боломжгүй болдог.Дараа нь бид эрэг дээр гарч хэдэн цаг хүлээнэ.Энэ үеэр загас цуглардаг. Дараа нь ах нар гол руу орж чулуунуудыг сөхөн, форель загаснуудыг хайдаг байсан.Туршлагатай загасчин ах нар бол ямар чулуу сөхөхөө сайн мэддэг байлаа. Товлосон газраа хоёулаа юмуу гурвуулаа чулуун доогуур гараа хийгээд хэн нэгний гарт загас баригдвал гаргаж ирээд, эрэг рүү шиддэг байж билээ. Дүү нар нь загасыг барьж аван хувинтай ус руу хийдэг байж билээ. Заримдаа загасны оронд могой загас таардаг байсан.Харин усны могой таарвал аюултай.Тэд усан дотор хаздаггүй ч гэлээ маш эвгүй.Бид хэд усны могой гаргасан нэгнээ шоолж хөхрөлддөг байж билээ.
Тосгонд би анхныхаа бизнесыг эхэлсэн.Уулнаас зэвэрсэн жадтай буу олж, гэртээ авч ирсэн.Тэр үед ууланд буу зэвсэг элбэг байсан, гар бөмбөг олдож дэлбэрсэн эмгэнэлтэй явдлууд болж байсан. Манай эмээ намайг “Чи юу авчирсан юм буцааж аваачиж тавь” хэмээн загнасан. Тэгэхэд нь би таныг Кардицу тосгон явсан үед энэ буугаар гэрээ хамгаална гэж хэлэхэд эмээ маань зөвшөөрсөн. Эмээгийн байхгүй хойгуур би тагтан дээр гарч хамгаалалтын ажилдаа ордог байсан.Тосгоны хүүхдүүд дор цуглараад надад атаархаад, бас адилхан хамгаалалтанд зогсохыг хүсдэг байсан.Тун удалгүй би хүүхдүүдээс хамгаалалтын хураамж авч эхэлсэн.Ямар зүйл надад өгөхөөс шалтгаалан хамгаалалтанд зогсох хугацааг тодорхойлдог байлаа.Чихэр,печенье,эрдэнэшишийн талх ер нь бүх л юм авдаг байлаа.Гэхдээ хамгийн үнэт зүйл бол бага ч гэсэн мөнгө байлаа.Ганц хоёр зоостой байхад Фотис дэлгүүр орох боломжтой байлаа, тэнд чиний мөрөөдсөнөөс илүү зүйл байсан.
Тосгонд бид хоёр ирэн очин хоёр удаа амьдарч байсан.Эхний удаа ямаа болон буутай хагас нурсан байшингийн өрөөнд, хоёр дахь удаагаа бид хоёр дайны хохирол амссан хүмүүст олгосон тэтгэлэгийн мөнгөөр байшингаа засварлах зорилгоор явж байсан. Эмээ маань Эпир хотоос хүмүүс авч ирэн байшингаа засуулсан. Гэвч тэд засвараа их муу хийсэн. Байшингийн доод хана цуурсан. Үүний үр дүнд шалгалтынхан байшинг хүлээж аваагүй. Гэхдээ эмээ бид хоёрт нураагүй бүтэн шинэ байшин ирсэн. Энэ байшин маань муу дүгнэлт авсан ч гэсэн гучин жил оршин тогтносон. 1951онд бид Кардицад суурьшсан ба би сургуульд орох болж байсан. Тэр үед манай байшинд өөр гэр бүл хамт амьдарч байсан.Түүний дунд манай ээжийн үеэл ах нар, манай өвөөгийн дүүгийн хүүхдүүд болох Илиа Антониу, мөн түүний эхнэр Лиены эгч. Бид тэр хэдийг товчлоод Антониака гэж дууддаг байсан. Хүүхдүүд бүгд тавуулаа байсан.
Динос, Антониос, Эврипид, Павсаний, Попи. Эврепид, Павсаний хоёр надаас дөрвөөс таван насаар ах байсан. Хааяа надтай тоглодог байв. Бусад нь надаас олон ах байсан.Үүнээс гадна бидэнтэй манай эцгийн ах болох Костас Баколасийн гэр бүл амьдарч байсан.Костас ах бол манай ээжийн ах Николас Антониотой хамт Польшид цагаачилж байсан. Костас ахын эхнэр Хариклия манай байшинд өөрийн хүүхдүүд болох Танасис, Хрисанти, Бабис, Лица нартай ирж суурьшсан. Бабис надаас хоёроос гурав ах, Лица надаас хоёр насаар дүү, Танасис, Хрисанти хоёр том хүүхдүүд байлаа.Лицатай би их тоглодог байсан.Бид хоёр цэцэрлэгт гарч эрвээхэй барьж, жимс түүнэ. Бид тэдний гэр бүлтэй нэг гэр бүл шиг л байдаг байлаа.Хариклия эгч эмээ маань хоол ундаа бэлдэнэ. Хрисантия гэр орны ажил хийнэ,Танасис, Бабис хоёр гадуур ажил хийнэ.Харин Лица бид хоёр л өдөржин тоглодог байлаа.Өлсгөлөнгийн хүнд үед Хариклия эгч махны худалдагчтай тохирон түүнээс илүүдэл ясыг нь авдаг байлаа.Тэр ясанд бол махны үнэр ч байдаггүй байв.Гэхдээ чанахад хоолонд махны амт оруулж зарим нэг яснаас нугас,чөмөгний үлдэгдэл олддог байлаа.Би нэгдүгээр ангид явж эхлэх үедээ аль хэдийн уншиж сурсан байсан.Манай гэрт өвөөгийн маань номын сангийн жаахан хэсэг үлдсэн байсан.Тэр номын сангийн номнууд яасныг би мэддэггүй.Хамгийн ойр тайлбар бол партизанууд дулаацах зорилгоор шатаасан байх.Би боловсролын чиглэлийн олон ном олсон. Заах арга, сургалтын төлөвлөгөө, багшлах ур чадвар гэх мэт.
Заах аргын номнууд миний сонирхол татаагүй. Харин сурган хүмүүжүүлэх ухааны номнууд сонирхол татаж, би тэдгээрийг уншсан.Сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренкогийн ном их таалагдаж билээ.Тэр өнчин хүүхдүүдээс отряд байгуулан нэг талаас өөрсдөөр нь хэрэгцээг олуулаад нөгөө талаас нийгмийн ашигтай хөдөлмөр эрхлүүлж өөр ижил отрядтай өрсөлдүүлдэг байлаа.Энэ бүх өрсөлдөөн өндөр сахилга бат дор явагддаг байлаа.Би эмээдээ өөрийнхөө сурсан хүмүүжлийн аргачлалаас танилцуулах дуртай байлаа. Бурхан ивээг гэж эмээ минь хэлдэг байв. Миний ярьсан зүйлс эмээд минь таалагддаг байсан байхаа.Эмээ минь нэг удаа намайг бүр гайхшруулж билээ. Жижигхэн буруу юм хийсний төлөө намайг, “Хэрвээ чиний Макаренко байсан бол чамайг сайн шийтгэх байсан байх даа”гэж хэлж билээ.
Миний олсон номын цуглуулга дундаас Илиада болон Одиссей хамгийн их таалагддаг байсан ба байнга уншдаг байлаа.Ямар нэгэн сурган хүмүүжүүлэх ном уншиж байгаад буцаад л энэ хоёр ном руугаа ордог байсан.Ээлжээр Илиада эсвэл Одиссея.Грекүүд дундаас би ах дүү Аяакс болон Диомидор бахархдаг байсан.
Патрокл бас таалагддаг байсан. Харин Ахиляс яагаад ч юм надад таалагддаггүй байсан. Миний дуртай Тройчууд бол Гектор болон Приам байсан. Гэхдээ миний гол Грекийн бахархал бол маргаангүй Одиссей юм.Хүүхдүүд бид нар Тройн дайн тоглоход би дандаа Одиссей болдог байлаа.Болохгүй бол тоглодоггүй байлаа.
Сургуульд би нэг их сайн сурдаггүй байсан. Ном ч байгаагүй дээ.Сургууль дээр би хааяа асуудалд ордог байсан. Гэхдээ намайг математик болон зохион бичлэг авардаг байлаа. Зохион бичлэгээ би сургууль дээр уншдаг байлаа. Сургуульдаа би найзуудтай байсан Гэхдээ тэдэнтэй Яннис шиг сайн найзууд байгаагүй.Кардиц хотод би дажгүй байсан ч миний бүх бодол тосгон руугаа тэмүүлдэг байв.Зун болгон зургадугаар сараас есдүгээр сар хүртэл тосгондоо байдаг байж билээ.Миний тосгоны хамгийн сайн найзыг Никос гэдэг байлаа. Никос бол Спирена гуайн хүү. Никосын байшин бол одоо ч гэсэн манай байшингийн үргэлжлэл.
Спирена гуай эмээ болон манай гэр бүлийнхэнтэй маш ойр байсан. Манай эмээ, ээж, эгч болон миний охин Катеринагийн ойрын найз байсан.
Манай эмээ шиг хүчтэй эмэгтэй байлаа. Эрт бэлэвсэрсэн, долоон хүүхэд өсгөсөн тэрээр зуун насыг зооглосон доо. Тэр амьдралынхаа сүүлчийн жилд намайг наймдугаар сарын арван таванд Гэгээн Мария ирээд аваад явна гэсэн.Түүний хэлсэн нь ёсчлон биелэгдсэн. Яг 8сарын 15нд нас барсан.Ийм хүнийг манай нутагт гэгээнтэн хүн гэж хэлдэг.Никос бид хоёр тосгоны хүүхдүүдээс өөрсдийн багийг босгож, тосгоны эсрэг талд амьдардаг миний үеийн Василисийн багтай өрсөлддөг болсон.Бид байнга хөл бөмбөг тоглодог байсан. Эхлээд бид даавуу, алчуураар хийсэн бөмбөгөөр тоглодог байсан. Дараа нь резин болон арьсан бөмбөг гарч ирсэн. Хөл бөмбөг бол бид нарын үндсэн тоглоом байсан боловч бусад төрлийн нуугдах, хөөцөлдөх зэрэг тоглоомоор тоглодог байсан.Василистай байнга өрсөлддөг байсан ч бидний дунд муудалцах болон зодолдох зүйл хэзээ ч гарч байгаагүй.Одоо бодоход бид яагаад өрсөлдөж байсан бэ гэвэл гэр бүл хоорондын улс төрийн үзэл бодолоос болж байсан байналээ.Манай команд бол левацкийн гэр бүлээс бүрдсэн байсан байналээ.Би Грекээс явах хүртлээ зун болгоныг тосгондоо өнгөрүүлдэг байсан. Сүүлийн жилүүдэд бид далайруу явдаг болсон ч би тосгон руугаа явах хоногийг тоолдог байлаа.
Эмээ бид хоёрын амьдрал ээжийн эгч Арети болон түүний нөхөр Апостолис Стронгилис нар цөллөгийн арлаас эргэн ирэхэд эрс өөрчлөгдсөн.Арети эгч манай Кардиц дахь байшинд суурьшсан.Апостолис ах манайд байж байгаад удалгүй Афин луу ажил олохоор явсан.Тэнд Арети эгчийг мэргэжлийнх нь ажлыг хийлгэхийг хүсч байсан.Манай ээж болон Арети эгчийг улс төрийнх нь үзэл бодлоос болж ажлаас нь чөлөөлж байсан билээ.Арети эгч ирэнгүүтээ бид хоёрын амьдралыг цэгцэнд нь оруулахыг завдсан, маш ядаргаатай хүн байсан.Бүх юманд хянуур байхыг эрмэлздэг, бүх зүйлд хэт ярвигтай ханддаг байсан. Өдрийн цагийн хуваарь гаргасан. Бүх юм цагаар хийгдэнэ.Үдийн хоолыг 1 цагт идэх, орой заавал 10:00-10:30 ын хооронд унтах гэх мэт. Миний хамгийн дургүй зүйл бол миний хичээл сургуультай холбоотой асуудал байлаа. Хаанаас ч юм миний бүх номыг олоод ирсэн байлаа. Тэгээд бүх хичээлийг давтуулна, Бурханы уншлага, зөв бичиг, хөдөлмөр аюулгүй байдал гэх мэт.Азаар Арети эгч бидэнтэй удаан байгаагүй. Хэдхэн сар л байсан.Апостолис ах түүнийг Афин луу дуудсанаар эмээ бид хоёрын өдөр тутмын амьдрал хэвийн байдалдаа орсон.
- Афин
Эмээ бид хоёрын эрх чөлөө тун удсангүй. Арети эгч сургуулийнхаа ажилд ороод гэрийн аж ахуйн ажилд туслах хүн олдохгүй болсон байсан. Эмээг маань аваачиж гэрийн ажил хийлгэхээр болсон. Бид 2 яаран сандран хамаг юмаа аваад, Афин луу хөдлөв. Намайг сургуульд оруулна гээд яаруулсан. Арети эгч намайг дагуулаад шууд л захирал дээр орсон.
Тэр над руу маш дурамжхан харснаа гадаа хүлээж бай гэсэн.Арети эгчид хэлэхдээ “Энэ хүүхэд чинь хөгжлийн дутагдалтай, түүнийг тусгай сургуульд оруул” гэсэн байна лээ.
“Энэ хүүхэд хөгжилгүй гэнэ ээ? Ангидаа математикт хамгийн сайн шүү дээ. Дүнг нь ч хараагүй байж ингэж хэлдэг захирал байдаг юмуу. Ноёнтон минь би бас багш шүү. Гэхдээ ийм хайнга хандлагатай таарч байгаагүй. Би шууд яаманд гомдол мэдүүлнэ”.Арети эгчийг тэр үед арай гэж тайвшруулж байж билээ.Захирал их айсан.Тэр уучлалт гуйсан. Тэгээд мэдээж намайг Афины Виронас дүүргийн дунд сургуулийн 4-р ангид бүртгэсэн. Энэ бүх зүйлийг Арети эгч надад олон жилийн дараа ярьсан юм.
Афин луу нүүсэн нь анхандаа намайг сэтгэлээр унагаасан.Би амьдралын энгийн хэв маягаа алдсан, найзуудаасаа холдсон, мөн миний хэлний аялга Афины аялгаас өөр байсан. Гэвч би хурдан зохицсон. Хоёр сарын дараа гэхэд л цэвэр үндсэн аялгаар ярьсан.. Сургууль болон гэрийнхээ ойролцоо амьдардаг шинэ найзуудтай болсон.
Владимир бол миний сургуулийн найзуудын нэг байлаа. Гэр бүл нь 17оны Орост болсон хувьсгалаас дүрвэж ирсэн оросууд байлаа.Владимрыг би ээжтэйгээ оросоор ярихыг сонсоод маш их гайхаж билээ. Дараа нь энэ тухайгаа эмээ болон Аретид орос хэл гэж ямар сонин, ямар содон сонсогддог хэл вэ гэж хэлж байсан.Тухайн үедээ би орос хэл миний хоёр дахь хэл болно гэж зүүдлээ ч үгүй байлаа.Афинд амьдрахад хамгийн гол бахархууштай зүйл бол ном байлаа.Надад сургуульд явахад бага зэргийн хоолны мөнгө өгдөг байсан. Гэвч би идэх юм авах нь ховор байсан.Маш их өлссөн үедээ ч гэсэн мөнгөө бага үрэхийг боддог байлаа.Иймд би “Залуу баатар”,”Супермэн”,”Микки маус”, цуврал номны сүүлийн хэвлэлүүдийг авахын тулд мөнгө хуримтлуулдаг байлаа.Маш түргэн би эдгээр хэвлэлийг нилээд цуглуулсан.Тун удалгүй би өөртэйгөө адил ийм ном хэвлэл цуглуулдаг хүүхдүүдтэй танилцлаа.Бид хэд бидний хайртай баатруудын амжилт үйлийг ярилцаж номоо солилцдог байлаа.Ганц саад болж байсан асуудал бол миний ээжийн эгч Арети байлаа. Тэр намайг энэ номнуудыг уншихад дургүй байсан.Намайг цаг үргэлж хичээлээ л хийж байвал дуртай байж билээ.Тийм учраас номнуудаа хаа сайгүй нуудаг байлаа.Дараа нь түүнийгээ бас хайдаг байсан.Номнуудаа нуух бол асуудал биш байлаа. Гэхдээ номоо уншихад хэцүү байсан. Хааяа гадаа гарахдаа уншдаг байлаа. Мөн найзуудтайгаа тоглох дуртай байсан.Хамгийн найдвартай газар бол ариун цэврийн өрөө байсан.Би тэнд олон цагийг ном уншиж өнгөрүүлж байсан.Тэгэхэд Арети надад “Хоол чинь шингэхгүй байна” гэж хэлдэг байсан.Ном уншихад хамгийн эвтэйхэн үе бол ах эгч хоёр зочилохоор явах юмуу эсвэл үзвэр үзэхээр явах үе байлаа.Тэр үед би бүх төлөвлөж байсан ажлаа хойш нь тавьж аль номноос нь эхлэхээ мэддэггүй байлаа.Жинхэнэ диваажин. Ах эгч хоёр хааяа хоёр гурав хоногоор явдаг байсан нь маш их боломж байдаг.Тэр үед би дуусгаагүй номнуудаа бүгдийг гүйцээж уншдаг байлаа.Ялангуяа Апостолисийн зохиолыг баригдалгүй уншдаг байлаа.Миний энэ залийг эмээ л мэддэг байлаа. Эмээ маань намайг ханатлаа уншихыг зөвшөөрдөг байлаа. Гэхдээ ах эгч хоёрыг ирэх дөхөхөд хурдлуулдаг байлаа.
“Одоо болноо миний хүү, номоо орхиод гадаа гарч тогло. Нагац ахынхаа номыг байранд нь тавихаа мартав” гэж хэлдэг байлаа.Нэг удаа би номоо нууцаар унших шинэ арга сэдэж байж билээ.Тэр үед би эмээтэйгээ нэг өрөөнд унтдаг байлаа. Эрт орондоо ороод эмээдээ “Гэрлээ битгий унтраагаарай, надад саад болохгүй” гэж хэлдэг байв.Орныхоо даавуунд жижигхэн нүх гаргаад хөлөө өргөж гуян дээрээ тавиад, номоо амтархан уншдаг байлаа.Гэвч энэ арга удаан үргэлжлээгүй.Нэг орой манай өрөөнд нагац эгч Арети гэв гэнэт ороод ирлээ.
“Энэ хүүхэд яагаад ийм эрт орондоо орсон юм? Өвдсөн юм биш биз дээ?” гээд миний хөнжлийг хуу татаж хаялаа.Намайг нагац эгчдээ загнуулахаас илүү номоо хураалгасандаа л их харамсаж байлаа.Нагац эгч Арети бол багш байсан. Бүх юманд багшийн шинж чанараар ханддаг байсан.Би эгчдээ хайртай байсан түүгээрээ бахархдаг байсан.
Миний нагац эгч надад үзэсгэлэнтэй санагддаг.Би түүнээс ер айдаггүй байсан.Намайг дандаа загнаж бас зэмлэж байсан ч би айдаггүй байсан.Яагаад ч юм миний хувцас дандаа хиртэй би өвдөгөө шалбалсан явдаг байж билээ.
Димитраки чи яагаад ийм бохир байгаа юм бэ?
-Энэ толбо байсан шүү дээ. Та угаахдаа түүнийг анзаараагүй байлгүй дээ. Би ингэж үнэнийг хэлсний төлөө нагац эгч Арети юм ярьж чадахаа больтлоо сандарч билээ. Эмээ дээр минь очиж энэ тухай хэлэхэд:
-Чи яах гээд байгаа юм бэ охин минь, энэ чинь хүүхэд юм чинь гүйж харайна, хувцасаа завааруулна шүү дээ гэж билээ.
Эмээ маань дандаа миний талд ордог байж билээ.
Афинд би сонирхолтой номны бас нэг шинэ үүсвэр олсон билээ.Тэр бол миний авга ах Апостолис байлаа.
Миний авга ах Апостолис Стронгилис бол сэтгүүлч хүн байлаа.Зүүний талыг баримталсан “Авги”сонины газар ажилладаг байлаа.Немецүүдийн эсрэг чөлөөлөх хөдөлгөөний гишүүн, чөлөөлөх армийн Еласийн гишүүн, партизаны нисэх буудлыг хариуцаж байсан.Тус нисэх буудал нь одоогийн байгаа Пластира нуурын ойролцоо байрлаж байсан.Эзлэн түрэмгийлэлт болон чөлөөлөх тэмцлийн тухай нэг биш ном бичиж байсан.”Партизануудын нисэх онгоцны буудал”, “Грекийн чөлөөт нийслэл”,”Эсэргүүцэх хөдөлгөөний 3 манлайлагч” гэх мэт .Тэр бас нилээд хэдэн романууд бичсэн.Түүний “Адриан” романы гол дүрийг миний нагац эгч Аретигийн намтараас иш татан бүтээсэн билээ.Сургуульд байхдаа миний нагац эгчид дурласан байсан.Апостолис Арети 2 нь немцүүдийн эсрэг хөдөлгөөнд оролцож, дэлхий дээр диваажин байгуулах коммуннист үзэлд итгэсэн байсан.Тэр хоёрыг баривчлаад, эрүүдээд, арал дээр байрлах концлагерь луу цөлж байхад тэр хоёр энэ бүгдийг даваад энгийн амьдралдаа эргэн ирсэн.
Тэр бол сэтгүүлч, зохиолч, нагац эгч, багш.Тэр хоёр бие биедээ хайртай байсан. Бүх насаараа бие биедээ хайртай байсан. Эхлээд Апостолис нас барсан.
Би өөрийнхөө нагац ахыг хүндэлдэг байсан бас айдаг байсан.Намайг бол хэзээ ч загнаж бас гар хүрч байгаагүй.
Ганц удаа л эмээ бид хоёрыг Кардицаас Афинд ирэхэд ийм юм болсон билээ.Апостолис тэгэхэд биднийг тосож авсан. Тэнд би зам хөндлөн гарч байгаа трамвайг анх удаа харж билээ.
Үүнээс өмнө би харж байгаагүй. Яагаад гэвэл Кардицад трамвай байгаагүй.Би гудамж хөндлөн гараад трамвайны араас гүйж билээ.Миний араас Апостолис бас гүйж байсан.Гүйцэж ирээд миний чихнээс татан буцааж авч явж билээ.
-Энд замыг хаа хамаагүй дуртай газраараа гарч болохгүй. Зөвхөн явган хүний гарцаар машин байхгүй үед гарах ёстой гэж намайг зэмлэв.
Гэтэл эмээ хажуунаас:
-Апостоли, энэ бол өнчин хүүхэд. Би хэнийг ч энэ хүүхдэд гар хүрэхийг зөвшөөрөхгүй. Ээжид нь хүлээлгэж өгсөний дараа л ээж нь юу дуртайгаа хийг гэж хэлсэн.
Яг тэр хэлсэн ёсоор болсон.Апостолис ах надад ахиж хэзээ ч гар хүрээгүй.Тэр эмээг минь хайрлаж хүндэлдэг байсан.Миний бодлоор тэр сүүлдээ надад дасаад бүр сайн болсон гэж би боддог.Намайг Панатаниксийн цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөг үзэх гэж дагуулж явж байсныг би хэзээ ч мартддаггүй.Бид хоёр хоёулаа Панатаниксийн шүтэн бишрэгч байж билээ.
Апостолис бас ном унших дуртай байсан. Байнга шинэ ном авч ирдэг байсан.Харамсалтай нь Арети энэ номнуудыг насанд хүрэгчдийн ном гэж ойлгон намайг уншиж болохгүй гэдэг байсан.
Би нууцаар бүх шинэ номнуудыг олоод уншдаг байсан.Апостолисийн номноос би Никос Казандзакисийн “Христа распинают вновь”болон “Последнее искушенее”номуудыг уншиж байж билээ.Ойролцоогоор жилийн дараа Афин дахь манай амьдралд том өөрчлөлт орсон. Би үеэл эмэгтэй дүүтэй болсон. Олон маргаан хийсний дараа түүнийг Иви Катерина гэж нэрлэсэн. Иви гэдэг нь үүр цайх гэсэн үг. Цаг хугацааны дараа түүний нэр Иви болж хувирсан.Бид түүнийг өхөөрдөн Иваки гэж дууддаг байлаа. Тэр бол маш инээдтэй хүүхэд байсан.Жижигхэн, хардуу. Тэр намайг хараад над руу гараа тэнийлгэн чанга инээж байж билээ. Тэрэнтэй тоглоход маш өхөөрдөм байсан боловч анхандаа намайг нэг их ойртуулдаггүй байлаа.
Би өөрийнхөө үеэл дүү эмэгтэйд хайртай байсан ч бас давхар барьцдаг байлаа.Яагаад барьцдаг байсан бэ гэвэл би энэ гэр бүлийн ганц хүүхэд байснаа, одоо бол Иви үеэл маань Арети эгчийн төрсөн охин учраас,надад урьдийнхаасаа өөр ханддаг болсон юм шиг санагдсан.
Эмээ маань миний энэ байдлыг шууд ойлгоод, надтай илүү болгоомжтой, тэвчээртэй ханддаг болсон.Надад бараг зэмлэл хэлэхээ больсон. Арети эгчийг илүү их хангинах болсон.Охиндоо битгий илүү их анхаарал тавиад бай.Тэгвэл өнчин хүүхдийг гомдоочихно гэж ярьж байхыг би олон удаа сонсож байлаа. Жаахан охин манай гэр бүлд ирснээр тун удалгүй шинээр бас нэг охин нэмэгдлээ. Түүнийг Аретула гэдэг байлаа.Арети эгч түр зуурын амралтныхаа дараа ажилдаа орж, эмээгийн маань гэр орны ажил, дээр нь хүүхэд харах ажил хүнд болж эхлэв. Манай тосгоноос надаас 3-4 насаар эгч нэг охиныг авчирав.Түүний гэр бүл нь тодорхой хэмжээний мөнгөөр эмээд маань гэр орны болон хүүхэд харах ажилд нь туслуулахаар болсон байлаа.
Аретула урьд нь Афин байтугай өөр ямар ч жижиг хотод байж үзээгүй байсан.Тэрээр Афины эзэгтэй нар гэр орныхоо ажлыг яаж хийдэг тухай байтугай байшингийн хаана юу байдгийг ч мэддэггүй байлаа.Хөргөгч, цахилгаан плитка, халаагуур, паркет, хүнсний зах, сүү зөөгч энэ бүгд түүнд шинэ зүйл байлаа.Гэвч тэр маш хурдан зохицож, тэр ч бүү хэл Аграфиот тосгонуудын болон Кардицийн хэллэгнээсээ салж чадсан. Аретулагийн гадна төрх надад нэг их таалагддаггүй байсан ч, би түүнтэй тоглоом шоглоом хийж ноцолдох дуртай байлаа. Одоо би бодоход Аретула надад талтай байсныг тэр үед би балчир байсан учраас ойлгоогүй байсан.
Миний үеэл дүү Иваки том болохын хирээр тоглоход улам сонирхолтой болсон боловч, би барьцамтгай зангаа тавиагүй л байлаа.Хааяа би уурлахдаа алгадаад авмаар санагддаг байсан ч тэвчдэг байсан.Юу ч мэдэхгүй нялх хүүхдэд уураа гаргах нь дэмий гэж боддог байсан.Өөр хүний хүүхэд ч гэсэн миний хувьд ганц дүү минь байлаа.
Бүх хүмүүсийн анхаарал энхрийлэлд өсөж байсан учраас Иви эрх хүүхэд болж байв. Бүх юмыг өөрийнхөөрөө болгох гэж тэр нь надад таалагддаггүй байсан.
Тэр том болоод 6-7нас хүрмэгц би түүнийг намайг гомдоосон үед шийтгэх шинэ арга олсон.
Эмээ Арети эгч хоёр намайг шөнө зүүдэндээ босож явдагт санаа зовдог байлаа.Шөнө босоод өрөөнүүдээрээ явж байгаад дараа нь буцаад унтчихдаг байлаа.Тэр байтугай би хааяа гадаа гарч гэрийн гадуур явж байгаад буцаж ирээд унтдаг байсан.Энэ бүгдийг би өөрөө мэддэггүй байлаа.Эмчээс зөвлөгөө авахад намайг зүгээр ээ энэ бол санаа зовох зүйл биш,том болоод зүгээр болчихдог гэж хэлсэн.Гэхдээ маш болгоомжтой байгаарай тэр үед нь цочоож, оролдож болдоггүй гэж хэлсэн.Намайг аюулгүй байлгахын тулд миний орны хажууд түмпэнтэй ус тавьдаг байлаа.
Яг энэ үеэр л би үеэл дүүгээ шийтгэх арга сэдсэн билээ. Би эрт унтаад, тэгээд худлаагаасаа босоод нүдээ хагас анин Иви дээр очоод, ганц 2 алгаддаг байлаа.Арети эгч эмээ хоёр ажиглаж байгаад, “Чи битгий дуугараарай, ийм үед нь сэрээж болдоггүй юм шүү” гэж хэлдэг байлаа.Зун бид нар тосгон гарахад Икаки миний бүх хэрэгт оролцох сонирхолтой байлаа. Гэвч энэ бол боломжгүй байлаа. Яагаад гэвэл хөл бөмбөг тоглох, ойд шувууны үүр олоход тэр хэтэрхий жаахан байлаа.Гэхдээ тэр тосгоны охидуудтай тоглодог айл гэр тоглоомонд оролцох боломжтой байлаа.
Би аав нь болж бусад охидууд миний эхнэр болж зарим нь миний ээж болдог байлаа.Эхнэрийн дүрд би хамгийн царайлгийг нь сонгодог байлаа.Иваки гэр бүлийн хүүхэд нь болдог байлаа.Бид гэр бүлийн бүх л ажлыг дуурайдаг байлаа. Хоол хийх, гэр цэвэрлэх гэх мэт.Гэвч бидний хамгийн дуртай тоглох хэсгийн нэг бол унтах хэсэг байлаа.Ерөнхийдөө үүний тулд л энэ тоглоомыг тоглох дуртай байлаа.”Аав” “ээж” хоёр хамт тэврэлдээд хэвтээд ,үнсэлцдэг байлаа.Бид бага байсан учраас үүнээс цааш мэдээж гардаггүй. Энэ нь бидэнд хангалттай байсан.Гэвч Иви дандаа хүүхэд байхыг хүсдэггүй байлаа.Тэр бас ээж болохыг хүсдэг байлаа. Мэдээж би үүнийг зөвшөөрдөггүй байлаа.
Зун болгон манай тосгонд ээжийн хоёр үеэл дүү ирдэг байлаа.Тэр хоёр хөгжим маш сайн тоглодог байсан. Динос гитар тоглоно.Эвринидис мандалин тоглоно.Антониос-хийл, Павсаниас бузуки тоглохоос гадна сайхан дуулдаг байлаа.Тэд нийлээд бүтэн оркестра болдог байлаа.Орой болгон дуулж хуурдаж, хөгжимддөг байлаа. Мөн бас хавь ойрынхоо газраар аялал хийдэг байв.Бидний очих дуртай газар бол Врисула булаг байлаа. Врисула булаг нь маш үзэсгэлэнтэй газар байрладаг байлаа.Тунгалаг хүйтэн ус нь уулын оройгоос урсдаг. Шүд хага ташдаг байлаа.Тосгоны эсрэг талын ууланд маш сайхан байдаг байсан.Тэнд маш өндөрлөг бөгөөд нутгийн малчид (влахи)зуншдаг байлаа. Тэд зун Аграфа ууландаа гарч малаа бэлчээн, харин өвөл нь бууж, Ливади-ийн хөндийдөө өвөлждөг байлаа. Ихэнх влахууд манай эмээ ээжийн төрөл төрөгсөд, үеэлүүд байлаа.Тэдний хүүхдүүдийг манай ээж болон Арети эгч, Никос ах дараа нь Антонис Динос нар бичиг үсэгт сургадаг байлаа.Тийм учраас влахууд бидэнд халуун дотноор ханддаг байсан.Тэдний бидэнд өгч байсан ямааны сүү, тараг, бяслаг, аарц цлафути (хурц амттай сүүн бүтээгдэхүүн) гэх мэтчилэн мартахын аргагүй билээ. Грекд буцаж ирсэн ч гэлээ влахудтай миний харилцаа үргэлжилсээр байсан.Нэг өглөө үүрээр манай хаалганы хонх дуугарав. Цүнх зүүсэн эрэгтэй зогсож байв:
-Дмитрикас Бакалос энд амьдардаг уу?
-Намайг Георгас Зигогянис гэдэг. Дмитрикасийн ээж миний загалмайлсан ээж билээ.Тэгээд би ургийн холбоогоо үргэлжлүүлэхээр ирлээ гэв.Түүний ачийн загалмайлсан эцэг болж, Георгос гэж нэр өгч байлаа.
Бид нэгэн гэр бүл болж байж билээ.Костас түүний эхнэр Константина, хүүхдүүд болох Георгим,Антимосом,Аристотолем. Эмээ бид хоёрыг Афин луу нүүж байх яг тэр үед, бас миний хоёр үеэл Баколакя ирж байлаа.Кардицад манай байшинд амьдарч байсан.Тэд Неа Иониа дүүрэгт, аавын ээж, миний эмээ болох Магдаленатай хамт суурьшсан.Бид түүнийг Баколяна эмээ гэж дууддаг байв.Тэдэнтэй хамт манай аавын дүү Анестис Баколас хамт амьдардаг байлаа.Миний ойлгосноор намайг хааяа энэ эмээ дээр аваачих тохиролцоо байсан байна лээ.Би тэр эмээтэй амьдарч байгаагүй учраас өөрийн эмээтэй байсан шиг тийм дотно харилцаатай байсангүй. Гэхдээ би түүнд аавыг санагдуулдаг байсан учир надад хайртай байсан.Яваандаа би тэр эмээдээ хайртай, бас өрөвддөг болсон.Тэр эмээ маань их зовлон үзсэн. Иргэний дайны үед хүүгээ алдсан.Миний эцгийг гэсэн. Гэр бүл нь байнгын цөллөгт өртдөг байсан.Надад эмээгээс үлдсэн Грекийн цагдаагаас өгсөн гэрчилгээний хуулбар байсан.Тэр гэрчилгээ ажил, сургуульд ороход хэрэг болдог байсан.
Энэ эмээгийндээ хоёроос илүү хонодоггүй байлаа.Уг нь тэнд надад онцгүй байгаагүй.Лицатай тоглоно. Харин Бабис намайг дагуулж кино үнэгүй үзүүлдэг байлаа.Тэрээр Неа Иония кино театрт механикаар ажилладаг байсан бөгөөд, намайг ажлын өрөөндөө оруулан үнэгүй кино үзүүлдэг байлаа. Би тэр эмээгийнхрүү дурамжхан явдаг байлаа.Хамгийн гол шалтгаан нь авга ах Анестисд байлаа.
Анестис ах тэнд өөрийн дэглэмийг тогтоож, дуулгавартай байх, түүний тушаал, бодлыг үг дуугүй биелүүлэхэд байлаа.Тэр миний үеэл ах эгч нарт сэтгүүл унших болон радио сонсохыг хориглодог байлаа.Ялангуяа охидыг их хянаж гадуур их тэнэлээ гэж зэмлэдэг байсан.Тэр үд дунд гэртээ ирдэг байсан. Бид дуртай хоолоо идээд, дараа нь чив чимээгүй байх ёстой байдаг байлаа.
Нэг удаа би эмээтэйгээ кофе уугаад сууж байлаа, гэтэл хаалга онгойн гэв гэнэт Анестис ороод ирлээ.Би ууж байсан аягатай кофегоо унагав. Гэвч илбийн аргаар түүнийг дусал ч асгалгүй нэг гараараа барьж авав.Анестис ахаас их айдаг байсан учраас хааяа илбэчин болж хувирдаг байв. Сургуулийн талаар гэвэл Афинд нэг их өөрчлөлт гараагүй. Би урьдын адил ном их уншиж, хичээлдээ бага анхаарал тавьдаг байлаа. Намайг математик болон уран зохиол авардаг байлаа.Арети эгч ажлаа хийнгээ хүүхэддээ анхаарлаа тавиад намайг хянах нь хамаагүй багассан.Хааяа намайг би чамайг өнөөдөр шалгана шүү гэж хэлдэг боловч ажил ихтэй учраас тэр нь биелдэггүй байсан.Намайг хааяа нэг шалгах үеэр би эгчид математикаа гаргаж ирэн тайлбарлахад тэр маань сайн ойлгохгүй тэгс хийгээд дуусдаг байлаа.
Дунд сургуулийн ахлах анги болон гимназид 1-р улиралын дараа дүн гарахад Арети эгчтэй хамт очиж дүнгээ сонсдог байлаа.Сургууль руу дөхөж очиход миний сэтгэл эвгүйцдэг. Яагаад гэвэл, би өөрийн дүнгүүдийг мэдэж байгаа.Зарим хичээл дээр би хасах дүнтэй байлаа.Юмыг яаж мэдэх вэ гээд модны араар хүлээж байлаа.Эгч сургуулиас сум шиг гарч ирэхэд би өөрийн эрхгүй зугтдаг байлаа.
-Димитракий Димитракий хүү минь зогсоорой.Би юу ч болж байгааг мэдэлгүй зогсоход тэр намайг тэвэрч аван үнсэнгээ:
-Сайн байна миний жаал,бусад хичээлдээ жаахан анхаарахад л болох юм байна. Багш нар чамд ерөнхийдөө сэтгэл хангалуун байна. Чамайг ирээдүйтэй байна гэж хэлсэн.Яг юу хэлснийг би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна. Одоо л нэг Арети эгч намайг тайван байлгаж, байнгын шалгахаа болих байх. Үнэхээр энэ явдлын дараа надад үглэж яншихаа байж эсрэгээрээ анхаарал тавьж эхэлсэн. Яг тэр үед эгч минь тэр үед юу ярьсан нарийн ширийнийг хэлээгүй.Гэхдээ олон жилийн дараа надад ярьж өгсөн.Юу болсон бэ гэвэл, Арети эгч миний дүнг хараад царай нь цайгаад,бие нь муудаад ус гуйсан.Тэр үед Грекд гимнази 20 онооны системтэй байсан. Гэтэл минийх 11,5 байсан.Захирал манай эгчид ус өгөнгөө:
-Та юунд санаа зовно вэ? Математикд 18 оноотой байна. Энэ бол манай сургуулийн хамгийн өндөр оноо.Ийм математикийн мэдлэгтэй байхад түүний өмнөөс санаа зовоод хэрэггүй ээ. Хаа ч өөрийгөө аваад явчихна.Арслангийн үүрнээс ч өөрийгөө аваад гарчихна гэж хэлжээ.
Афин дахь манай амьдрал хэвийн болж байлаа. Апостолис, Арети 2 ажлаа хийгээд, би гимназидаа сураад, харин номоо нуулгүй чөлөөтэй уншдаг болсон.Иваки сургуульд орохоор бэлдэж эхэлсэн. Эмээ маань гэр орныхоо ажил болон бидний төлөө санаа тавьсан хэвээр байсан.
Би Франц хэлний дамжаанд явж эхэлсэн. (Un petit oiseau apprise voller) Жаахан шувуу нисэхийг хүсэж байна гэдэг дууг одоо болтол сайн санадаг. Бид Афинд гурван байр сольсон.Нэг л дүүрэгтээ Кесарини, Аналипсис, Виронас. Хамгийн сүүлийнхэд нь бид гурван жил амьдарч байна.Тэр бусдаасаа хамгийн сайн байр.
Би одоо өөрийгөө үндсэн Афинянд тооцдог. Манай тосгоныхон ч бас намайг Афиных гэж үздэг.Би олон афин найзуудтай болсон. Сургуульд ч тэр, гэрийнхээ ойролцоо ч тэр. Сургуульд дээр Владимир. Орос гаралтай. Мөн Бакацелос. Нэрийг нь одоо мартжээ.Гэрийнхээ хавьд байрныхаа бүх хүүхдүүдтэй найзалдаг байлаа. Нэг сонин зүйл гэвэл охидтой би хэл амаа амархан ололцдог байлаа.Арети эгч маань байнга нэг зүйлд гайхдаг байсан. Тэр нь байрны айлын охид төрсөн өдөртөө охидуудаас гадна зөвхөн намайг л урьдаг байсан явдал юм.
Эмээгийн минь бие гэнэт муудаад эхэлсэн. Эмээ маань нас барахаасаа өмнө Польшд амьдардаг Никос ахтай уулзахыг хүсэж байсан. Бас намайг Узбекстан луу ээж рүү минь явуулахыг хүсэж байлаа.Эмээгийн захиасыг Апостолис ах хэзээд биелүүлэхийг зорьдог байсан.Удаан хөөцөлдсөний үр дүнд эмээ бид хоёр эхлээд Польш руу, Никос ах руу явахаар болсон. Дараа нь ЗХУ-ын Узбекстан луу ээж дээр очихоор болов.Энэ бол тухайн үедээ маш хүнд ажил байлаа. Яагаад гэвэл ЗХУ коммунист дэглэмтэй улс байсан.Гэвч манай ах сэтгүүлч байсан учраас Засгийн Газартай холбоотой байсан. Намайг ээж рүү минь явуулахад би яг юу мэдэрч байснаа сайн санахгүй байна.Нэг талаас би найзуудаасаа холдоод үл мэдэх газар луу явж байлаа.Нөгөө талаас би аугаа их ЗХУ луу явж байлаа.Энэ улсын төлөө миний коммунист эцэг немцүүдийн эсрэг хөдөлгөөний манлайлагч болон, ээжийн эгч Фотини амиа өгсөн.
Манай гэр бүлийн бараг бүх гишүүд хатуу хүнд үеийг туулж өнгөрүүлсэн билээ.
Бидний бахархал болсон улс руу, бас сансарт анхны хүн нисгэсэн улс болон дэлхийд жаргалтай нийгэм бүтээж байгаа улс руу явж байгаадаа баяртай байлаа.
Үргэлжлэл бий…
